Tuesday, January 27, 2009

хямралын асуудалаар

Монголын чадварлаг эдийн засагчдын нэг Б.Гантулгатай хямралын сэдвээр ярилцлаа. Тэрээр Чех улсын Прагийн эдийн засгийн их сургууль тєгссєн.
Номин фvvдс" болон "Монос фарм трейд"-ийн гvйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ.
Эдийн засгийн хямралын тухай маш их ярьж байна. Vнэхээр бодитой хямрал байгаа юм уу. Хямрал жинхэнээсээ нvvрлээд байна уу, эсвэл энэ бvхэн зохиомол зvйл vv. Тухайлбал зарим бараа бvтээгдэхvvний vнийг зориудаар хєєргєдєєд байгаа нь тодорхой болсон. УИХ-ын Байнгын хороогоор шатахуун тvгээх станцын эзэд vнээ vндэслэлгvйгээр нэмэхийн тулд vгсэн хуйвалдсан талаар нэлээд шvvмжлэлтэй яригдлаа шvv дээ?

-Дэлхийн эдийн засгийн хямрал Монголд тодорхой хэмжээгээр нєлєєлєх байх л даа. Гэхдээ манай улс дэлхийн эдийн засгийн интеграцчилалд тийм айхавтар, хvчтэй нэгдсэн орон биш шvv дээ. Тиймээс хямралын сvvдэр харьцангуй гайгvй тусна. Миний хувьд хямрал бодитой нvvрлэсэн гэхээсээ илvv монголчууд айдсын хямралд автчихаад байна гэж томъёолж байгаа. Нэг жишээ хэлье л дээ. Сvvлийн хэдхэн хоногт иргэд, аж ахуйн нэгжvvд монгол тєгрєгийг асар их хэмжээгээр доллараар солилоо. Ямар нэг эрсдэл vvрэх нь гэсэн айдсаасаа болоод банкны бvх хадгаламжаа доллар болгох гэж зvтгэснээр ханшийн хєєрєгдєл vvсгэлээ. Энэ нь тєгрєгийн ханшийн уналтад гол нєлєє vзvvлж байгаа. Бид талхаа доллараар худалдаж авдаггvй. Дотооддоо тєгрєгєєрєє бvх арилжаагаа хийдэг. Товчхон хэлэхэд Монголд эдийн засгийн гэхээсээ илvv айдсын хямрал нvvрлэчихээд байна.

-Мєнгєний зохистой бодлого алдагдсан нь хямралыг улам даамжруулна гэж vзэх хvмvvс ч бий. Энэ талаар...?
-2006-2007 он, єнгєрсєн жилийн эхний хагас хvртэл мєнгєний нийлvvлэлт 60-70 хувь хvртэл нэмэгдсэн. Vvнд нєлєєлсєн олон хvчин зvйл бий. Тvvний нэг нь тєрийн vрэлгэн, замбараагvй зарцуулалт, халамжийн хэлбэрээр их хэмжээний мєнгийг иргэдэд тараасан явдал байлаа. 2008 оны сvvлийн хагаст мєнгєний нийлvvлэлтийг тодорхой хэмжээгээр багасгасан нь нэг талаас зєв алхам болсон. Гэхдээ энэ арга хэмжээ нь эрс хатуу, шоокийн хэлбэрээр явагдсан сєрєг талтай. Энэ нь хєрєнгє оруулалтын болон бизнесийн идэвхжлийг тодорхой хэмжээгээр бууруулсан. Мєнгєний нийлvvлэлтийг огцом хvчтэй тасалдуулснаар зарим нэг тєсєл, хєрєнгє оруулалт зогсох зэрэг муу vр дагавар авчирсан. Эдийн засаг маань хvнтэй адилхан бас л нэг амьд организм шvv дээ. Биеийн бvх цэгт цус нэгэн жигд хурдаар очиж байж тухайн бие организм тэтгэгддэг. Гэтэл энэ урсгал, ийм нарийн дотоод зvй тогтлыг зохиомлоор эсвэл зориудаар таслах, зогсоох гэсэн арга хэмжээ аваад эхлэхээр хямрах нь ойлгомжтой. Ямар ч онолын vндэслэлгvй, ердєє дам сургаар "Америкт шуурга дэгдлээ, Монголд ямар нэгэн салхи vvсэж л таарна" гэсэн таамаглалын маягаар асуудалд хандаж болохгvй юм. Vvнээс л сэтгэл зvйн айдсын орчин бий болоод байна. Энэ бол хамгийн том сєрєг тал. Айхаасаа ємнє бодитой vнэлэлт дvгнэлт єгєх, єєрийн орны онцлог, эдийн засгийн боломж бололцоо, нєєц чадавхиа сайтар тооцох нь хамгийн эрvvл, бодитой алхам юм. Vvний дараа л жинхэнэ хямрал бидэнд ямар нєлєєлєл vзvvлэх вэ гэдгийг ярих боломжтой.

-Эдийн засаг санхvvгийн, эсвэл бvр таны хэлдгээр айдсын хямрал гэж нэрлэе. Юу ч гэж нэрлэсэн бид хямралын тухай л ярьж байна. Тэгэхээр хямралыг эдгээх хамгийн сайн эм юу байх вэ?
-Vндэсний vйлдвэрлэлээ аль болох дэмжих хэрэгтэй. Эдийн засаг дахь цусан хангамжийг бууруулахгvй байх, монгол тєгрєгєндєє итгэх итгэлийг бий болгох, Монгол Улсын зээлжих эрхийг єндєрсгєх, тєрийн хэт vрэлгэн, данхгар бvтцийг аль болох цомхотгох, vр ашиггvй зардлаа хянах гээд олон зvйлийг нэрлэж болно. Мєн ашиггvй тєсєл хєтєлбєрvvдийнхээ заримыг нь зогсоох, гадаадын хєрєнгє оруулалтыг татах, ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагуудын зєвлємжид анхааралтай хандах, алдагдалтай баталсан тєсєвтєє дахин тодотгол хийх гээд нэн даруй авч хэрэгжvvлэх олон ажил хvлээгдэж байна. Дэлхийн эдийн засгийн интеграцчилалд маш хvчтэй орж, дуу алдам єсєлтvvдийг vзvvлсэн Исланд мэтийн орнуудтай харьцуулбал Монгол дэлхийгээс алс байна. Хэт их хямрах хандлага ажиглагдахгvй байна. Монголын Засгийн газар болон хувийн хэвшлийнхний гаднаас авсан зээлийн хэмжээ харьцангуй бага, бидэнд нэхэгдсэн гадаад єр бас харьцангуй бага. Єргvй хvн мєнгє зээлж болдог. Мєн уул уурхайн тєслvvдээ ашигтай хэлбэрээр vргэлжлvvлэх, тvvнийг дагасан дэд бvтцийг бий болгох, гадаадын хєрєнгє оруулалтыг дэмжсэн хууль эрх зvйн орчныг яаралтай бий болгох ч чухал ажил.

-Доллар, юанийн ханш богино хугацаанд огцом єслєє. Манай эдийн засаг эдгээр гадаад валютийн ханштай уяатай нєхцєлд нєгєє айдас, хямрал нvvрлэхгvй гэж тооцох нь эрсдэлтэй санагдаад байна л даа?
-Гол нь миний ємнє хэлсэн айдастай л бvх зvйл холбоотой. Ямарч шаардлагагvй, огт гадаад худалдаа эрхэлдэггvй компани, хувь хvн их хэмжээний доллар худалдан авч нєєцлєєд эхэлнэ гэдэг бодлогогvй алхам. Манай экспортын гол бvтээгдэхvvн зэсийн vнэ унасан нь vнэн. Гэхдээ энэ уналт тодорхой хэмжээнд хvрээд зогсоно. Эргээд єсєж ч болно шvv дээ. Гадаадаас маш их доллар зарж авдаг байсан нефтийн vнэ нэг баррель нь147-оос 40 ам.доллар хvртлээ буурлаа. Энэ мэт олон сайн, давуу талууд бидэнд байна.

-Жор мэддэг ламаас зовлон vзсэн чавганц дээр гэдэг. Таны хувьд "Номин фvvдс", "Монос фарм трейд"-ийн гvйцэтгэх захирлаар ажиллаж байсан хvн. Хямрал компаниудад ямархуу байдлаар нєлєєлж байна?
-Тансаг, хэт vрэлгэн хэрэглээгээ юуны ємнє хянах, танах нь хамгийн эхний алхам. Vндсэн хэрэглээгээ єсгєхгvй байхад анхаарах ёстой. Уул vзээгvй байж хормойгоо бvv шуу гэдэг дээ. Нэгж ажилтны ажлын бvтээмжийг сайжруулах, шаардлагатай гэж vзвэл илvvдэл орон тоог цєєлєх, зарим богино хугацааны хєрєнгє оруулалтаа эргэж хаpax нь чухал байна. Том ч бай, жижиг ч бай ямар ч эдийн засаг єєрт таарсан дархлаатай. Vнэхээр хямрал байгаа юм бол тvvнийг гэтлэх арга зам бас бий. Vvнийг зєв тооцох нь бидэнд, компаниудад ашигтай. Зарим компаниудад хямралын дараах vед зориулагдсан хєрєнгє оруулалтын тєслvvд хvртэл байна. Компани, менежер бvхэн єєрийн туршлага, боломж бололцоонд тулгуурласан менежментийг хийгээд явахад сvйрэх хэмжээнд очтолоо уруудахгvй байх аа. Ийм стратегийг боловсруулахдаа Монголын компаниуд муугvй шvv дээ.

-Гадаад болон дотоод нєхцєл байдлаас шалтгаалаад гадаадын хєрєнгє оруулалт багаслаа. Тэгэхээр хєрєнгє оруулагчдыг хэрхэн татах вэ?
-Хамгийн тvрvvнд хууль эрх зvйн орчноо сайжруулах нь чухал байна. Гэнэтийн ашгийн татвар мэтийн хєрєнгє оруулагчдыг vргээсэн бодлогоосоо аль болох татгалзах нь нааштай vр дvн авчирна. Хєрєнгє оруулагчид ойлгомжгvй нєхцєл байдал, гэв гэнэтхэн єєрчлєгдчихдєг хууль эрх зvйн орчноос хамгийн их айдаг. Ийм тогтолцоо, улс тєржсєн популист алхмууд, тэднийг хамгийн их vргээнэ. Монголд гадны хєрєнгє оруулагчдын хувь єсєх хандлагатай байсан. Одоо бол харзнаж байна. Засгийн газраас гадаадын хєрєнгє оруулагчид тогтвортой, баталгаатай нєхцєл амлах нь тэднийг татах ганц vр дvнтэй арга юм.

-Гадаад худалдааны алдагдлын талаар асуухгvй єнгєрч болохгvй нь. Монголын гадаадтай хийх худалдаа жил ирэх тусам алдагдал vvрч байна. Ялангуяа сvvлийн нэг хоёрхон жил энэ алдагдал огцом єслєє. Энэ нь юутай холбоотой вэ?
-Монголд vйлдвэрлэж байгаа бараа бvтээгдэхvvний нэр тєрєл, тоо хэмжээ бага байна. Алт, зэс, ноос, ноолуураа гадагш нь гаргаж, эргээд гадаадаас хэрэгцээний бvтээгдэхvvнээ худалдан авдаг. Єнгєрсєн онд импортоор орж ирж байгаа барилгын материалын vнэ огцом єслєє. Импортыг орлох vйлдвэрлэлийг тєр бодлогоор тууштай дэмжих ёстой гэдэг нь эндээсхарагдаж байна. Гэхдээ нефт бvтээгдэхvvний vнэ буурлаа. Энэ нь гадаад худалдааны хамгийн том багцын vнэ гурав дахин буурах хэмжээний vзvvлэлт. Тэгэхээр 2009 онд гадаад худалдааны алдагдал тодорхой хэмжээгээр багасах нь тодорхой байна. Энэ жил манай гадаад худалдааны хувьд хамгийн таатай жил байх болов уу. Алтны vнэ тогтвортой єсєх урьдчилсан тєлєв ажиглагдаж байна. Мєн зэсийн vнийн уналт тогтворжино.

-2009 онд алдагдалтай тєсєв батласан. Тєсєв ал¬дагдалтай, эсрэгээрээ тєрийн байгууллагууд нь улам томроод, орлогоосоо зарлага нь хэтэрхий их байна?
-Тєр данхайсан, vр ашиггvй нvсэр бvтэцтэй болсон нь vнэн. ДНБ-нийхээ зургаан хувьтай тэнцэх алдагдалтай тєсєв баталчихаад сууж байна шvv дээ. Хавтгайруулан олгосон халамжийн чанартай тєсєл хєтєлбєрийн тоо буурахгvй байна. Хувийн хэвшилд ажиллаж байсан чадварлаг мэдлэг боловсролтой залуучууд тєрд олноороо орох боллоо. Vvнийгээ "Хийх ажил нь бага, биед амар юм" гэж тайлбарлах нь цєєнгvй. Сvvлийн жилvvдэд тєрийн албан хаагчдын ажлын чадамж, бvтээмж гэдэг зvйлийг огт ярихаа болилоо. Нэг тєрийн албан хаагчид зарцуулж байгаа мєнгєєр ямар баялаг бvтээж болох вэ гэдгийг ч тооцох учиртай. Нэг тєрийн албан хаагчид хэдэн тєгрєг зарцуулах, тэр нь иргэдэд ямар vйлчилгээ vзvvлэх талаар бас огт ярьдаггvй. Хєрєнгє оруулалтын хувьд гэхэд л ердєє хэдхэн зуугаад єрх айлтай сумын тєв рvvгээ олон тэрбумыг зарлагадан дэд бvтэц цахилгааны шугам татах юм уу, тийшээ хийсэн хєрєнгє ямар баялаг бvтээх вэ, эргээд хэдий хугацаанд нєхєгдєх вэ гэдгийг бодох л ёстой. Уг нь болдогсон бол тєр хєрєнгє оруулалтаа дотор нь ангилж, ялгаж салгах нь чухал байгаа юм. Егєєдєж хэлэхэд XXI зууны социалист бvтээн байгуулалт хийх гэж байгаа юм шиг нийгмийн халамжийг хавтгайруулан тараалаа шvv дээ. Улаанбаатар хотын нэг сая хvний 800 мянга нь буюу 80 хувь нь ямар нэг хэмжээгээр тєрийн халамжинд хамрагдаж байна гэсэн тооцоог саяхан олж сонссон юм байна. Энэ бол маш аюултай тоо. Халамж байна гэж vзвэл, хэрэгтэй хvндээ, очих ёстой газраа хамгийн их шаардлагатай. Тухайлбал дундаас дээш орлоготой хvмvvст хvvхдийн мєнгє ямар нєлєє vзvvлж байгааг мэдэхгvй юм. Иргэд болохоор єгч байгаа юм чинь авна гэсэн ойлголтоор л бvх зvйлд ханддаг. Тєсєвєє батлахдаа хєрєнгє оруулалтын чиглэлийн тєслvvдээ сайтар ангилж ялгая, хэрэгтэйг нь санхvvжvvлж, халамжийн хавтгайрсан хєрєнгє оруулалтаа таная л даа. Нэг хvн таван удаа таван єєр аймгаас гэрлэлтийн мєнгє авсан тохиолдол ч гарлаа. Утгагvй бєгєєд зорилгогvй, хяналтгvй хєрєнгє оруулалт ямар vр дvн дагуулдагийг эндээс харж болно.

-Инфляци єслєє, vvний буруутныг олон хvн олон газраас хайж, єєр єєрийнхєєрєє тайлбарлаж байна?
-Єргєн хэрэглээний бараан дээр vнийн єсєлт ажиглагдаж байгаа. Тєгрєгийн ханш, тогтвортой байсан нєхцєлд харьцангуй боломжийн инфляцитайгаар 2009 оныг туулах найдвар харагдаж байна. Инфляцид нєлєєлж байгаа хамгийн том аюул бол миний ємнє хэлсэн айдсын хямрал юм. Огт шаардлагагvй хэрнээ их хэмжээний доллар нєєцєлж байгаа нь vнийн єсєлт дагуулахаас сайн vр дvн авчрахгvй ээ. Америк долларын гадаад зах зээл дэхь ханш ямар хэлбэлзэлтэй байхыг бид бас мэдэхгvй л байна.

-Инфляцийг нэг оронтой тоонд барих боломж бий юv?
-Инфляцийг зєвхєн нэг оронтой тоонд барьснаар бvх асуудал шийдэгдчихдэг гэвэл єрєєсгєл ойлголт юм. Нийт орлого нь инфляцийнхаа хурдыг гvйцээгvй тохиолдолд л хамгийн сєрєг, хамгийн таагvй нєхцєл байдал vvсдэг. Бодит орлого инфляцаас илvv єсєж байж л инфляциа хянана. Єєрєєр хэлбэл онолын хувьд инфляц 15 хувь, бодит орлого тvvнээс нэг хувиар илvv байгаа нєхцєлд л ялалт гэж ойлгох ёстой.

-Хямрал наад зах нь дєрєв эсвэл 10 жил vргэлжилнэ гэхчилэн ярьж байна. Ер нь энэ хямрал хэр удаан vргэлжлэх бол?
-Энэ хямрал АНУ-аас эхтэй. Монголын банкууд Америкийн банкууд шиг айхавтар хямраагvй. Хямралгvй vед ч банк дотоод менежментдээ алдаа гаргавал хямарч болдог. Жишээлж хэлэхэд Америк дэлхийн эдийн засгийн хамгийн жинтэй хэрэглэгч, бас хамгийн том хєрєнгє оруулагчдын нэг. Сая 44 дэх Ерєнхийлєгч нь тангараг єргєлєє. Иргэдийнх нь 80 хувь хямралаас гарах, ямар нэгэн сэргэлт, єєрчлєлт ирнэ гэсэн статистикийн дvн гарсан байна. Хамтдаа энэ хямралыг давна шvv гэсэн мессэжийг шинэ Ерєнхийлєгч єгч байна. Хямрал эхлэх vед нь хагас жил vргэлжлэх болов уу гэж таамаглаж байсан юм. Миний хувьд єєдрєг vзэлтэй хvн. 2009 оны сvvлийн хагас гэхэд манайд сэргэлтийн эхний хандлага ажиглагдах болов уу. Энэ ондоо багтаад манай эдийн засаг сайжирна.

-Тэгвэл хямралаас гарах ямар гарц байна вэ?
-Бага зардлаар ихийг бvтээх, гадны хєрєнгє оруулалтыг идэвхтэй дэмжих бодлого баримтлах, хоёр толгойн тєслийн хууль эрх зvйн орчныг бий болгож энэ том бvтээн байгуулалтыг ямар нэгэн хэлбэрээр эхлvvлэх, Монголын томоохон компаниуд гадны зах зээлд хувьцаагаа байршуулах зэргийг нэрлэх байна. Ерєнхий сайд нь ч юм уу, сангийн сайд нь гадагшаа явж мєнгє гуйхаасаа илvv Монголын компаниудыг гадаад зах зээлд гарахад нь тусалж дэмжих, арилжааны зээлийг дэмжих, хєрєнгийн зах зээлийг сайжруулах шаардлага бий.

-Монголын компаниуд хоёрдогч буюу хєрєнгийн зах зээлд гарах боломжтой юу?
-Монголын компаниуд Хонг Конг, Сингапурын биржид гарах шаардлагыг эхнээсээ хангаж эхэлсэн. Хамгийн гол нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан хууль эрх зvйн орчин дутмаг байна. Сvvлийн жилvvдэд хоёрдогч зах зээлийн тухай нэлээд судалж vзсэн. Бас олон гадаадын компани, хєрєнгє оруулагчдыг Монголд орж ирэхэд нь ярьж, зєвлєж, тусалж байсан. Тухайн компани хоёр дахь зах зээлд гарахад бэлтгэл ажил сайтар хангагдсан байх ёстой. Хувьцаагаа борлуулж байж хєрєнгє оруулагчдыг татах уу, эсвэл шууд хєрєнгє оруулалтаа татах уу гээд бодох зvйл олон.

-Таны хувьд тєрд ажиллах бодол байдаг уу?
-Тєр хангалттай олон хvнтэй. Улсын зардлаар гадаад дотоодод сурч, хувийн компаниудад гvйцэтгэх ажилтнаас удирдах алба хашиж явсны хувьд заавал тєрд ажиллахгvйгээр эх орондоо хувь нэмэр оруулж болно гэж vздэг. Бидний хэдэн залуучууд Монголын компаниуд хямралын vеийн менежмент, хєрєнгє оруулалтын асуудлыг шийдвэрлэх зэрэг хэд хэдэн тєрлийн зах зээлд vйл ажиллагаа явуулах, ажил vйлчилгээний хэлбэр дээр ажиллаж эхэлсэн. Хvн бvр ємнєх ажлаа сайн хийхэд улс орноо хєгжvvлэх хамгийн том хувь нэмэр болно.

Б.Эрдэм


No comments:

Post a Comment