Monday, February 2, 2009

Дэлхийн байгаль хамгаалах сан

Богд хаа ны ордон

Улаанбаатар хотын урд хэсэгт туул голын хойд хєвєєнд байдаг. 1893 онд Дэчингалбын хашаанд байсан Богдын ордон шатахад энэ ордонг шинээр барьсан. Халхавч хаалга, ямба ёслолын нээлттэй гурван хаалга, амгалан эрдэнийн хаалга, хоёр тугны мод, Махаранзын сvм /билгийг хєгжvvлэн бадруулагч сvм/ хэнгэрэг, хонхны саравч /равса/ уран зураг, зээгт наамал, гоёл чимэглэл зэрэг урчуудын хоёр сvм, Эрдэм итгэмжит сvм, богдын єргєл мєргєл хийдэг шvтээний хоёр сvм, лавран сум, євлийн ордон, хувцасны сангийн сvм, хэрмэн хашаа, жижиг асар хаалга зэрэг 20 гаруй сvм, дуганаас бvрдсэн чуулга юм.

Монголын уран барилгын эртний уламжлалаар тэгш хэмийн байгуулалтаар барьсан барилгууд нь ур хийц, зохиомж, тєлєвлєлт, гоёл чимэглэлээрээ уран барилгын нэгэн гайхамшиг бєгєєд ялангуяа Амгалан эрдэнийн хаалга нь ганц ч хадаас ороогvй 108 оньс сvлжээ углуургаар хийсэн хосгvй дурсгал юм. Уран барилгын эл чуулган бvх сvм дуганын дотор, гадна тал, дээврийн амьтан, уран зураг, гоёл чимэглэлийг шашны зан vйлийг тодорхойлсон vлгэрийн сэдвээр хийсэн. Хааны ордныг 1926 онд тvvх дурсгалын музей болгосон.

Tuesday, January 27, 2009

хямралын асуудалаар

Монголын чадварлаг эдийн засагчдын нэг Б.Гантулгатай хямралын сэдвээр ярилцлаа. Тэрээр Чех улсын Прагийн эдийн засгийн их сургууль тєгссєн.
Номин фvvдс" болон "Монос фарм трейд"-ийн гvйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ.
Эдийн засгийн хямралын тухай маш их ярьж байна. Vнэхээр бодитой хямрал байгаа юм уу. Хямрал жинхэнээсээ нvvрлээд байна уу, эсвэл энэ бvхэн зохиомол зvйл vv. Тухайлбал зарим бараа бvтээгдэхvvний vнийг зориудаар хєєргєдєєд байгаа нь тодорхой болсон. УИХ-ын Байнгын хороогоор шатахуун тvгээх станцын эзэд vнээ vндэслэлгvйгээр нэмэхийн тулд vгсэн хуйвалдсан талаар нэлээд шvvмжлэлтэй яригдлаа шvv дээ?

-Дэлхийн эдийн засгийн хямрал Монголд тодорхой хэмжээгээр нєлєєлєх байх л даа. Гэхдээ манай улс дэлхийн эдийн засгийн интеграцчилалд тийм айхавтар, хvчтэй нэгдсэн орон биш шvv дээ. Тиймээс хямралын сvvдэр харьцангуй гайгvй тусна. Миний хувьд хямрал бодитой нvvрлэсэн гэхээсээ илvv монголчууд айдсын хямралд автчихаад байна гэж томъёолж байгаа. Нэг жишээ хэлье л дээ. Сvvлийн хэдхэн хоногт иргэд, аж ахуйн нэгжvvд монгол тєгрєгийг асар их хэмжээгээр доллараар солилоо. Ямар нэг эрсдэл vvрэх нь гэсэн айдсаасаа болоод банкны бvх хадгаламжаа доллар болгох гэж зvтгэснээр ханшийн хєєрєгдєл vvсгэлээ. Энэ нь тєгрєгийн ханшийн уналтад гол нєлєє vзvvлж байгаа. Бид талхаа доллараар худалдаж авдаггvй. Дотооддоо тєгрєгєєрєє бvх арилжаагаа хийдэг. Товчхон хэлэхэд Монголд эдийн засгийн гэхээсээ илvv айдсын хямрал нvvрлэчихээд байна.

-Мєнгєний зохистой бодлого алдагдсан нь хямралыг улам даамжруулна гэж vзэх хvмvvс ч бий. Энэ талаар...?
-2006-2007 он, єнгєрсєн жилийн эхний хагас хvртэл мєнгєний нийлvvлэлт 60-70 хувь хvртэл нэмэгдсэн. Vvнд нєлєєлсєн олон хvчин зvйл бий. Тvvний нэг нь тєрийн vрэлгэн, замбараагvй зарцуулалт, халамжийн хэлбэрээр их хэмжээний мєнгийг иргэдэд тараасан явдал байлаа. 2008 оны сvvлийн хагаст мєнгєний нийлvvлэлтийг тодорхой хэмжээгээр багасгасан нь нэг талаас зєв алхам болсон. Гэхдээ энэ арга хэмжээ нь эрс хатуу, шоокийн хэлбэрээр явагдсан сєрєг талтай. Энэ нь хєрєнгє оруулалтын болон бизнесийн идэвхжлийг тодорхой хэмжээгээр бууруулсан. Мєнгєний нийлvvлэлтийг огцом хvчтэй тасалдуулснаар зарим нэг тєсєл, хєрєнгє оруулалт зогсох зэрэг муу vр дагавар авчирсан. Эдийн засаг маань хvнтэй адилхан бас л нэг амьд организм шvv дээ. Биеийн бvх цэгт цус нэгэн жигд хурдаар очиж байж тухайн бие организм тэтгэгддэг. Гэтэл энэ урсгал, ийм нарийн дотоод зvй тогтлыг зохиомлоор эсвэл зориудаар таслах, зогсоох гэсэн арга хэмжээ аваад эхлэхээр хямрах нь ойлгомжтой. Ямар ч онолын vндэслэлгvй, ердєє дам сургаар "Америкт шуурга дэгдлээ, Монголд ямар нэгэн салхи vvсэж л таарна" гэсэн таамаглалын маягаар асуудалд хандаж болохгvй юм. Vvнээс л сэтгэл зvйн айдсын орчин бий болоод байна. Энэ бол хамгийн том сєрєг тал. Айхаасаа ємнє бодитой vнэлэлт дvгнэлт єгєх, єєрийн орны онцлог, эдийн засгийн боломж бололцоо, нєєц чадавхиа сайтар тооцох нь хамгийн эрvvл, бодитой алхам юм. Vvний дараа л жинхэнэ хямрал бидэнд ямар нєлєєлєл vзvvлэх вэ гэдгийг ярих боломжтой.

-Эдийн засаг санхvvгийн, эсвэл бvр таны хэлдгээр айдсын хямрал гэж нэрлэе. Юу ч гэж нэрлэсэн бид хямралын тухай л ярьж байна. Тэгэхээр хямралыг эдгээх хамгийн сайн эм юу байх вэ?
-Vндэсний vйлдвэрлэлээ аль болох дэмжих хэрэгтэй. Эдийн засаг дахь цусан хангамжийг бууруулахгvй байх, монгол тєгрєгєндєє итгэх итгэлийг бий болгох, Монгол Улсын зээлжих эрхийг єндєрсгєх, тєрийн хэт vрэлгэн, данхгар бvтцийг аль болох цомхотгох, vр ашиггvй зардлаа хянах гээд олон зvйлийг нэрлэж болно. Мєн ашиггvй тєсєл хєтєлбєрvvдийнхээ заримыг нь зогсоох, гадаадын хєрєнгє оруулалтыг татах, ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагуудын зєвлємжид анхааралтай хандах, алдагдалтай баталсан тєсєвтєє дахин тодотгол хийх гээд нэн даруй авч хэрэгжvvлэх олон ажил хvлээгдэж байна. Дэлхийн эдийн засгийн интеграцчилалд маш хvчтэй орж, дуу алдам єсєлтvvдийг vзvvлсэн Исланд мэтийн орнуудтай харьцуулбал Монгол дэлхийгээс алс байна. Хэт их хямрах хандлага ажиглагдахгvй байна. Монголын Засгийн газар болон хувийн хэвшлийнхний гаднаас авсан зээлийн хэмжээ харьцангуй бага, бидэнд нэхэгдсэн гадаад єр бас харьцангуй бага. Єргvй хvн мєнгє зээлж болдог. Мєн уул уурхайн тєслvvдээ ашигтай хэлбэрээр vргэлжлvvлэх, тvvнийг дагасан дэд бvтцийг бий болгох, гадаадын хєрєнгє оруулалтыг дэмжсэн хууль эрх зvйн орчныг яаралтай бий болгох ч чухал ажил.

-Доллар, юанийн ханш богино хугацаанд огцом єслєє. Манай эдийн засаг эдгээр гадаад валютийн ханштай уяатай нєхцєлд нєгєє айдас, хямрал нvvрлэхгvй гэж тооцох нь эрсдэлтэй санагдаад байна л даа?
-Гол нь миний ємнє хэлсэн айдастай л бvх зvйл холбоотой. Ямарч шаардлагагvй, огт гадаад худалдаа эрхэлдэггvй компани, хувь хvн их хэмжээний доллар худалдан авч нєєцлєєд эхэлнэ гэдэг бодлогогvй алхам. Манай экспортын гол бvтээгдэхvvн зэсийн vнэ унасан нь vнэн. Гэхдээ энэ уналт тодорхой хэмжээнд хvрээд зогсоно. Эргээд єсєж ч болно шvv дээ. Гадаадаас маш их доллар зарж авдаг байсан нефтийн vнэ нэг баррель нь147-оос 40 ам.доллар хvртлээ буурлаа. Энэ мэт олон сайн, давуу талууд бидэнд байна.

-Жор мэддэг ламаас зовлон vзсэн чавганц дээр гэдэг. Таны хувьд "Номин фvvдс", "Монос фарм трейд"-ийн гvйцэтгэх захирлаар ажиллаж байсан хvн. Хямрал компаниудад ямархуу байдлаар нєлєєлж байна?
-Тансаг, хэт vрэлгэн хэрэглээгээ юуны ємнє хянах, танах нь хамгийн эхний алхам. Vндсэн хэрэглээгээ єсгєхгvй байхад анхаарах ёстой. Уул vзээгvй байж хормойгоо бvv шуу гэдэг дээ. Нэгж ажилтны ажлын бvтээмжийг сайжруулах, шаардлагатай гэж vзвэл илvvдэл орон тоог цєєлєх, зарим богино хугацааны хєрєнгє оруулалтаа эргэж хаpax нь чухал байна. Том ч бай, жижиг ч бай ямар ч эдийн засаг єєрт таарсан дархлаатай. Vнэхээр хямрал байгаа юм бол тvvнийг гэтлэх арга зам бас бий. Vvнийг зєв тооцох нь бидэнд, компаниудад ашигтай. Зарим компаниудад хямралын дараах vед зориулагдсан хєрєнгє оруулалтын тєслvvд хvртэл байна. Компани, менежер бvхэн єєрийн туршлага, боломж бололцоонд тулгуурласан менежментийг хийгээд явахад сvйрэх хэмжээнд очтолоо уруудахгvй байх аа. Ийм стратегийг боловсруулахдаа Монголын компаниуд муугvй шvv дээ.

-Гадаад болон дотоод нєхцєл байдлаас шалтгаалаад гадаадын хєрєнгє оруулалт багаслаа. Тэгэхээр хєрєнгє оруулагчдыг хэрхэн татах вэ?
-Хамгийн тvрvvнд хууль эрх зvйн орчноо сайжруулах нь чухал байна. Гэнэтийн ашгийн татвар мэтийн хєрєнгє оруулагчдыг vргээсэн бодлогоосоо аль болох татгалзах нь нааштай vр дvн авчирна. Хєрєнгє оруулагчид ойлгомжгvй нєхцєл байдал, гэв гэнэтхэн єєрчлєгдчихдєг хууль эрх зvйн орчноос хамгийн их айдаг. Ийм тогтолцоо, улс тєржсєн популист алхмууд, тэднийг хамгийн их vргээнэ. Монголд гадны хєрєнгє оруулагчдын хувь єсєх хандлагатай байсан. Одоо бол харзнаж байна. Засгийн газраас гадаадын хєрєнгє оруулагчид тогтвортой, баталгаатай нєхцєл амлах нь тэднийг татах ганц vр дvнтэй арга юм.

-Гадаад худалдааны алдагдлын талаар асуухгvй єнгєрч болохгvй нь. Монголын гадаадтай хийх худалдаа жил ирэх тусам алдагдал vvрч байна. Ялангуяа сvvлийн нэг хоёрхон жил энэ алдагдал огцом єслєє. Энэ нь юутай холбоотой вэ?
-Монголд vйлдвэрлэж байгаа бараа бvтээгдэхvvний нэр тєрєл, тоо хэмжээ бага байна. Алт, зэс, ноос, ноолуураа гадагш нь гаргаж, эргээд гадаадаас хэрэгцээний бvтээгдэхvvнээ худалдан авдаг. Єнгєрсєн онд импортоор орж ирж байгаа барилгын материалын vнэ огцом єслєє. Импортыг орлох vйлдвэрлэлийг тєр бодлогоор тууштай дэмжих ёстой гэдэг нь эндээсхарагдаж байна. Гэхдээ нефт бvтээгдэхvvний vнэ буурлаа. Энэ нь гадаад худалдааны хамгийн том багцын vнэ гурав дахин буурах хэмжээний vзvvлэлт. Тэгэхээр 2009 онд гадаад худалдааны алдагдал тодорхой хэмжээгээр багасах нь тодорхой байна. Энэ жил манай гадаад худалдааны хувьд хамгийн таатай жил байх болов уу. Алтны vнэ тогтвортой єсєх урьдчилсан тєлєв ажиглагдаж байна. Мєн зэсийн vнийн уналт тогтворжино.

-2009 онд алдагдалтай тєсєв батласан. Тєсєв ал¬дагдалтай, эсрэгээрээ тєрийн байгууллагууд нь улам томроод, орлогоосоо зарлага нь хэтэрхий их байна?
-Тєр данхайсан, vр ашиггvй нvсэр бvтэцтэй болсон нь vнэн. ДНБ-нийхээ зургаан хувьтай тэнцэх алдагдалтай тєсєв баталчихаад сууж байна шvv дээ. Хавтгайруулан олгосон халамжийн чанартай тєсєл хєтєлбєрийн тоо буурахгvй байна. Хувийн хэвшилд ажиллаж байсан чадварлаг мэдлэг боловсролтой залуучууд тєрд олноороо орох боллоо. Vvнийгээ "Хийх ажил нь бага, биед амар юм" гэж тайлбарлах нь цєєнгvй. Сvvлийн жилvvдэд тєрийн албан хаагчдын ажлын чадамж, бvтээмж гэдэг зvйлийг огт ярихаа болилоо. Нэг тєрийн албан хаагчид зарцуулж байгаа мєнгєєр ямар баялаг бvтээж болох вэ гэдгийг ч тооцох учиртай. Нэг тєрийн албан хаагчид хэдэн тєгрєг зарцуулах, тэр нь иргэдэд ямар vйлчилгээ vзvvлэх талаар бас огт ярьдаггvй. Хєрєнгє оруулалтын хувьд гэхэд л ердєє хэдхэн зуугаад єрх айлтай сумын тєв рvvгээ олон тэрбумыг зарлагадан дэд бvтэц цахилгааны шугам татах юм уу, тийшээ хийсэн хєрєнгє ямар баялаг бvтээх вэ, эргээд хэдий хугацаанд нєхєгдєх вэ гэдгийг бодох л ёстой. Уг нь болдогсон бол тєр хєрєнгє оруулалтаа дотор нь ангилж, ялгаж салгах нь чухал байгаа юм. Егєєдєж хэлэхэд XXI зууны социалист бvтээн байгуулалт хийх гэж байгаа юм шиг нийгмийн халамжийг хавтгайруулан тараалаа шvv дээ. Улаанбаатар хотын нэг сая хvний 800 мянга нь буюу 80 хувь нь ямар нэг хэмжээгээр тєрийн халамжинд хамрагдаж байна гэсэн тооцоог саяхан олж сонссон юм байна. Энэ бол маш аюултай тоо. Халамж байна гэж vзвэл, хэрэгтэй хvндээ, очих ёстой газраа хамгийн их шаардлагатай. Тухайлбал дундаас дээш орлоготой хvмvvст хvvхдийн мєнгє ямар нєлєє vзvvлж байгааг мэдэхгvй юм. Иргэд болохоор єгч байгаа юм чинь авна гэсэн ойлголтоор л бvх зvйлд ханддаг. Тєсєвєє батлахдаа хєрєнгє оруулалтын чиглэлийн тєслvvдээ сайтар ангилж ялгая, хэрэгтэйг нь санхvvжvvлж, халамжийн хавтгайрсан хєрєнгє оруулалтаа таная л даа. Нэг хvн таван удаа таван єєр аймгаас гэрлэлтийн мєнгє авсан тохиолдол ч гарлаа. Утгагvй бєгєєд зорилгогvй, хяналтгvй хєрєнгє оруулалт ямар vр дvн дагуулдагийг эндээс харж болно.

-Инфляци єслєє, vvний буруутныг олон хvн олон газраас хайж, єєр єєрийнхєєрєє тайлбарлаж байна?
-Єргєн хэрэглээний бараан дээр vнийн єсєлт ажиглагдаж байгаа. Тєгрєгийн ханш, тогтвортой байсан нєхцєлд харьцангуй боломжийн инфляцитайгаар 2009 оныг туулах найдвар харагдаж байна. Инфляцид нєлєєлж байгаа хамгийн том аюул бол миний ємнє хэлсэн айдсын хямрал юм. Огт шаардлагагvй хэрнээ их хэмжээний доллар нєєцєлж байгаа нь vнийн єсєлт дагуулахаас сайн vр дvн авчрахгvй ээ. Америк долларын гадаад зах зээл дэхь ханш ямар хэлбэлзэлтэй байхыг бид бас мэдэхгvй л байна.

-Инфляцийг нэг оронтой тоонд барих боломж бий юv?
-Инфляцийг зєвхєн нэг оронтой тоонд барьснаар бvх асуудал шийдэгдчихдэг гэвэл єрєєсгєл ойлголт юм. Нийт орлого нь инфляцийнхаа хурдыг гvйцээгvй тохиолдолд л хамгийн сєрєг, хамгийн таагvй нєхцєл байдал vvсдэг. Бодит орлого инфляцаас илvv єсєж байж л инфляциа хянана. Єєрєєр хэлбэл онолын хувьд инфляц 15 хувь, бодит орлого тvvнээс нэг хувиар илvv байгаа нєхцєлд л ялалт гэж ойлгох ёстой.

-Хямрал наад зах нь дєрєв эсвэл 10 жил vргэлжилнэ гэхчилэн ярьж байна. Ер нь энэ хямрал хэр удаан vргэлжлэх бол?
-Энэ хямрал АНУ-аас эхтэй. Монголын банкууд Америкийн банкууд шиг айхавтар хямраагvй. Хямралгvй vед ч банк дотоод менежментдээ алдаа гаргавал хямарч болдог. Жишээлж хэлэхэд Америк дэлхийн эдийн засгийн хамгийн жинтэй хэрэглэгч, бас хамгийн том хєрєнгє оруулагчдын нэг. Сая 44 дэх Ерєнхийлєгч нь тангараг єргєлєє. Иргэдийнх нь 80 хувь хямралаас гарах, ямар нэгэн сэргэлт, єєрчлєлт ирнэ гэсэн статистикийн дvн гарсан байна. Хамтдаа энэ хямралыг давна шvv гэсэн мессэжийг шинэ Ерєнхийлєгч єгч байна. Хямрал эхлэх vед нь хагас жил vргэлжлэх болов уу гэж таамаглаж байсан юм. Миний хувьд єєдрєг vзэлтэй хvн. 2009 оны сvvлийн хагас гэхэд манайд сэргэлтийн эхний хандлага ажиглагдах болов уу. Энэ ондоо багтаад манай эдийн засаг сайжирна.

-Тэгвэл хямралаас гарах ямар гарц байна вэ?
-Бага зардлаар ихийг бvтээх, гадны хєрєнгє оруулалтыг идэвхтэй дэмжих бодлого баримтлах, хоёр толгойн тєслийн хууль эрх зvйн орчныг бий болгож энэ том бvтээн байгуулалтыг ямар нэгэн хэлбэрээр эхлvvлэх, Монголын томоохон компаниуд гадны зах зээлд хувьцаагаа байршуулах зэргийг нэрлэх байна. Ерєнхий сайд нь ч юм уу, сангийн сайд нь гадагшаа явж мєнгє гуйхаасаа илvv Монголын компаниудыг гадаад зах зээлд гарахад нь тусалж дэмжих, арилжааны зээлийг дэмжих, хєрєнгийн зах зээлийг сайжруулах шаардлага бий.

-Монголын компаниуд хоёрдогч буюу хєрєнгийн зах зээлд гарах боломжтой юу?
-Монголын компаниуд Хонг Конг, Сингапурын биржид гарах шаардлагыг эхнээсээ хангаж эхэлсэн. Хамгийн гол нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан хууль эрх зvйн орчин дутмаг байна. Сvvлийн жилvvдэд хоёрдогч зах зээлийн тухай нэлээд судалж vзсэн. Бас олон гадаадын компани, хєрєнгє оруулагчдыг Монголд орж ирэхэд нь ярьж, зєвлєж, тусалж байсан. Тухайн компани хоёр дахь зах зээлд гарахад бэлтгэл ажил сайтар хангагдсан байх ёстой. Хувьцаагаа борлуулж байж хєрєнгє оруулагчдыг татах уу, эсвэл шууд хєрєнгє оруулалтаа татах уу гээд бодох зvйл олон.

-Таны хувьд тєрд ажиллах бодол байдаг уу?
-Тєр хангалттай олон хvнтэй. Улсын зардлаар гадаад дотоодод сурч, хувийн компаниудад гvйцэтгэх ажилтнаас удирдах алба хашиж явсны хувьд заавал тєрд ажиллахгvйгээр эх орондоо хувь нэмэр оруулж болно гэж vздэг. Бидний хэдэн залуучууд Монголын компаниуд хямралын vеийн менежмент, хєрєнгє оруулалтын асуудлыг шийдвэрлэх зэрэг хэд хэдэн тєрлийн зах зээлд vйл ажиллагаа явуулах, ажил vйлчилгээний хэлбэр дээр ажиллаж эхэлсэн. Хvн бvр ємнєх ажлаа сайн хийхэд улс орноо хєгжvvлэх хамгийн том хувь нэмэр болно.

Б.Эрдэм


Шинэ Засгийн газар бараг л бvрдэж гvйцэж байна. Цєєн хэдэн агентлагийн дарга нарыг томилчихвол элдэв томилгооны сураг ажиг нэг юм татрах бололтой. Орон нутгисонгуулийн дvн ч мєн л ихэд хэл ам дагуулсан ч аймаг, дvvргvvдийн ИТХ бvрдэж, Засаг дарга нараа томилоод дуусч байна.Баянгол дvvргийн шинэхэн Засаг дарга Л.Амгалан хатагтай 15 ажилтнаа халж гэнэ. Yvнийгээ бvтцийн єєрчлєлт хэмээн хээв нэг тайлбарлаж байгаа бєгєєд ирэх дєрвєн жил хамтран ажиллах багаа бvрдvvлж байна ч гэж хэн бvхний амыг таглахыг оролдож байна. Тэрээр «Эдгээр хvмvvсийг бvр халчихаагvй. Ихэнхэд нь хорооны Засаг даргын ажил санал болгосон шvv дээ» хэмээж байна. Ийм буурь сэлгээний сураг ажиг нэг хэсэгтээ намдаад байсан ч энэ мэтээр Тєрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт єєрчлєлтєєр далимдуулан хууль завхруулагчид мэр сэр дуулдах боллоо.




Monday, January 26, 2009

Зая бандида Намхайжамц


Зая бандида Намхайжамц
Ургаа сайхан цэцэгсийн дэлбээг үл сэвтээюу
Ухаан төгс мэргэдийн бэхийг үл хатааюу
Сайтар билиг, шамдал зүтгэл, энэрэл тааллаар ойрад даяар дуурсгалтай Намхайжамц түүхэнд эзлэх байраар хэмжишгүй бэрх их боловч судлан шинжилсэн нь ховор болой. Түүнийг 17 настай байхад нь ойрадын Байвгас баатар үрчлэн авч, эрдэм ном, лам- хуврагийн замд оруулжээ.
БУЯНЫ МӨРТ ЗОРЬСОН НЬ:

Намхайжамц далай их ойрад нутгаас 17 насандаа гарч Хөхнуурыг дамжин явсаар Төвдийн Лхас хотод очжээ. Тэнд ертөнц хоосон чанартайг судлах цанидын дацанд суралцаж, билиг оюунаа онцгой харуулсан тул бусад хийдүүд урин залжээ. Гэвч номын багш нь гомдоллосноос уг ном сурсан сүмдээ үлдэн шавилсан байна. Энэ дацангийн эрдэмтэй хуврагууд түрүүчийн онож мэдсэн мэдлэгээр дараагийн ухааныг жишиж онохдоо гайхалтай гэж Намхайжамцыг өргөмжлөн сайшаадаг байв. Тэрхүү гүн ухааны салбар дацанд арван жил болоод их хөлгөний ёс болон учир шалтгааны ухааныг сайтар судлан тэнцэшгүй мэргэн болж Равжамба (маш хэтэрхий) хэмээх эрдмийн цол хүртсэн байна.

Буддын гүн ухаанаас гадна дуун ухаан (хэл бичиг) самгард, төвд хэл, уран зохиолын онол. шашны түүх зэрэг олон төрлийн эрдэм ухаанд суралцаж оюун ухаанаа огторгуй мэт уужим өргөн бопгон тэлжээ. Шашин соёлын эрдэм ухаан төгс цогцолсон Зая бандида ойрад нутгийнхаа зүг жолоо залж, шашин амьтны тусын тулд ихийг бүтээхээр зорив. Төвдөд байхдаа Банчин богдоос сахил хүртэж, V Далай ламтай багш шавийн барилдлагатай болсон учир шашны үйлсэд зүтгэх нь эрхбиш эрхэм зүйл байлаа. Тэгээд нутагтаа иржойрадын их хүрээг босгож, шавь нар цуглуулан ном зааж төвд хэлнээс ном орчуулахын зэрэгцээ бурхны шашны эш онол, түүний дагуухи ёс төрийн журам, түүнтэй тохируулан бие сэтгэлээ сайжруулах зарчмыг өргөн дэлгэр номлож, бөө мөргөлийн авир ёсыг буруушааж байжээ. Зая бандида Намхайжамцын шавь сойвон Раднаабадраа түүний орчуулгаас санаанд орсны төдийгөө дурдсан нь Ламын тахил, Далай ламын ёг,Тарни унших арга, Ямандагийн авшиг, Ногоон, Цагаан дар эхийн авшиг, Бодь мөрийн хураангуй, Бурхны 12 зохионгуй, Шүтэн барилдахын ёс, Майдар, Манзуширийн магтаал, Сансрын хүлээсииг таслагч, Ялгуусан нигүүлсэнгүй насны бүтээл зэрэг 180-аад судар болж байна. Зая бандидийн орчуулсан номын төрөл зүйлийг үзвэл гүн ухаан, хэл бичиг судлал, уран зохиол, тахилга, шүтлэг, анагаах ухаан, зурхай, мэрэг төлөг, урлах ухааны ангид хамаарагдах ажээ. Тэрбээр орчуулсан номуудынхоо хойно уг номын утгыг товчлон хураангуйлсан 4-120 мөр шүлэглэсэн төгсгөлийн үг бичсэн байдаг. Тэдгээр төгсгөлийн үг-шүлэгнээс нэгийг жишээ болгон үзүүлбэл "Таров Чембо" буюу Ихэд тонилохуй хэмээх их хөлгөний судрын төгсгөлд:Эндүүрэлгүй тонилохын мөрийг үзүүлэгч гарц Эрс орчлонгийн хийсэхүйгээс гэтэлгэх шат Эрдэм сайн буяны өнгийг үзэх нүд Энэ Таров Чембо хэмээгч судрын аймаг аа хэмээсэн байна.Хутагтын гэгээн Намхайжамц ийнхүү шашны үйлийг бүтээхдээ "Ойрад орны еан" хэмээх тахилгын номд нэр гардаг Ижил, Хар тал, Бор тал, Эрчис, Хөх ус, Щар бэл, Тарвагатай, Эмил, Зайр зэрэг бүх нутгаар явж Зонховын шашныг мандуулан сүм суварга олныг босгосноос гадна ном судар барлах, олшруулах тогтолцоог бий болгож, судар шастир олныг нийтлэн тараасан байна. Зая бандидын энэхүү үйлс нь номын багш Банчин ламынхаа зарлигийг хэрэгжүүлсний тодорхой жишээ болой. Банчин лам түүнийг төвдөөс буцахын үед "Чи ер өтөл бус шавь мөн хэмээн мутар дахь эрхээ соёрхож, чи Монголд очоод шашин амьтанд тус бол" гэсэн байна. Энэ үед V Далай лам басхүү уулзаж "Миний төлөө монгол хэлтнийг шашин ба номоор тэтгэ" гэж зарлиг буулгажээ. Зая бандида намхайжамц шашин номын үйлсийг зөвхөн дөрвөн Ойрадын дотор дэлгэрүүлээд зогсоогүй Халхын гурван ханы урилгаар халх нутагт ирж бурхны шашны ном номлох, орчуулах, сахил санваар хүртээх зэрэг үлэмжхэн хэмжээгээр буяны хөрөнгө тарьсан байна. Тэрбээр ийнхүү шашны үйлийг бүтээхээс гадна соёлын томоохон зүтгэлтэн болохоо бас олон үйлээр харуулсан юм. Эрдэм соёлын талбарт: Зая бандида Намхайжамц Монгол-Ойрадын бичиг соёлын түүхэнд хэд хэдэн гавъяат үйлсийг бүтээсний нэг нь 1648 онд тод бичиг зохиож, монгол хэл шинжлэлийн түүхэнд цаглашгүй ачтай хувь нэмэр оруулсан явдал юм. Монгол ярианы хэлэнд бүрэлдэн тогтсон үгийн утгыг нарийн ялгах үүрэгтэй зарим авиалбарыг нарийн ялгаатай тэмдэглэх болгож, үндсэн долоон эгшгийг тус тусад нь ялгаж бичдэг үсэг зохиожээ. Ингэхдээ худам монгол бичгийн о, у ба ө, ү эгшгийг тус тус ялгахаас гадна г, х гийгүүлэгчийг басхүү тус тус ялгаж тусгайлан тэмдэглэх байдлаар тодорхой болгожээ. Мөн түүнчлэн нийт монгол хэлнии авиа зүйн тогголцоонд бүрэлдсэн урт эгшиг тэмдэглэх аргыг онолын нарийн үндэслэлтэй өөрчлөн зохиосон болно. Ийнхүү тод бичгийг зохиохдоо зөвхөн Ойрад аялгууны явцуу хүрээнд зориулсан бус нийт Монгол туургатны бичиг соёлд хамаатуулсан байна. Энэхүү тод бичигт самгард, төвд хэлний авиаг тэмдэглэх тусгай галиг үсэг бас зохиожээ. Тухайн үеийн Ойрад, Монголын ярианы хэлээр суурь болгон зөв бичих дүрэм боловсруулсан нь хэл судлалд нэртэй мэргэжсэний шинж болой. Зая бандида тод үсэг ба түүгээр бичих боловсруулахдаа авиан зүйн зарчим баримталсан бөгөөд түүхэн зүин зарчим баримтлах явдал тухайн үеийн бичиг соёлыг дэлгэрүүлэхэд төвөгтэй гэж үзсэн бололтой.
НИЙГЭМ, УЛС ТӨРИЙН ХАРАА ХҮРЭЭ НЬ:
Зая бандида дөрвөн ойрдын ноёдын хоорондох эвдрэлийг арилгаж, төр ёсыг тогтвортой хүчтэй болгохын тулд цаг үргэлж чармайн зүтгэж, ерөөл тавьж байсан хүн. 1640 онд халх, ойрдын ноёд "Их цааз" хэмээх засаглалын журмыг хэлэлцэн тогтоож байхад оролцсон гурван хутагтын нэг Зая бандида мөн гэж эрдэмтэд үздэг юм. Их цаазад бурхны шашныгулсын шашин болгон тогтоосон явдал бол Зая бандидын гавъяат зүтгэл мөн гэж хэлж болно хэмээн түүний намтарт бичсэн байна. Зая бандидын Хөхнуур, Зүүнгар, Ижил, Зай нутгийн бүх ойрадууд болон Халх, Өвөрийн хамаг монголчуудыг эв нэгдэлтэй нэгдсэн бичиг үсэгтэй болгосугай хэмээн чармайж тод бичиг зохиосон бөгөөд 1652 онд Бээжинд морилохдоо Далай ламаар дамжуулан Манжид эзлэгдсэн Өвөр монголчуудын дотор тод бичгийг дэлгэрүулэх саналыг тавьж, энэ тухай манж хааны зарлиг бошго буулгуулах гэж хичээснийг Узвэл бүх монголчуудыг нэгдмэл төр ёстой, нэгдмэл бичиг үсэгтэй байлгахыг бодолхийлсний шинж даруй мөн. Зая бандида Намхайжамцын дээрх бодлогууд нь тэр үеийн Манж Чин улсын түрэмгийллэлийн эсрэг монголчуудын нэгдсэн тэмцлийг уриалсан улс төрийн үйл ажиллагаа байсан гэлтэй. Бас Монголын ноёд феодалын дотоод зөрчлийг зохицуулах, манжийн аюулаас сэрэмжлэх талаар шашин, төрийн шугамаар ихээхэн зүтгэж явсан нийгмийн томоохон зүтгэлтэн байжээ.
ХАЛИН ОДСОН НЬ:
Зая бандида усан бар жилийн намар (1662 он) өөрийн сан байсан нутаг болох Хөхнуурын баруун хэсэг дэх Монгол, Ттөвдийн зах Хажир хэмээх газар чилээрхэж бие махбод нь доройтжээ. Удалгүй хэл зарлиг чулчран, гариг сааны өвчин гарсанд бүгдээр айн цочиж байх үест шавь Раднаабадраа нь өөрийн багшийг батад оршин байх бэлгэ болгож: Илгуусны шашин өнөд оршиж Илт бурхан Зонховын шашныг бататгахад Амьтан хийгээд маний тулд Ашид номлон суун соёрх! хэмээснийг хуран цуглагсад давтан уншиж мөргөхөд Зая бандида хайлан уярч дохио тэмд! ээр хуврагуудад өршөөл тэтгэв. Энэ үед Зая бандида байгуулсан ойрадын их хүрээг Зүүн хүрээ гэж нэрлэдэг байсан бөгөөд тэнд нь мөн багшдаа зориулж ном хурж байлаа. Ингээд мөн оны намрын дунд сарын хорин хоёронд наран мандахуй цагт дүрст биенээс нь сэтгэлийн гэгээн гэрэл цацарч, номын биений агаарт шингэн, гаслангаас нөхцөх ёсыг үзүүлжээ.Ертөнцийн наран Замбутивийг гийгүүлээд шингэхийн адил. шашныг гийгүүлэгч их наран. оюуны харанхуйг гийгүүлээд жарган ууланд ташаалагджээ. Энэ үед хуврагууд ёслох бүх ажлыг гүйцэтгээд хурал хурж, нууц хураангуиг уншихад шавь нар, өглөгийн эзэд барьц, манз барьж өргөн дэлгэр ёс үйлдэв.Үүний дараа цогцыг Зууд залах нь зөв хэмээн ярилцахдаа цаг халуун, төвөг их учраас чандруу болгон бумбалж хайлсанд солонго татах тэргүүтэн бэлгэ олныг үзүүлсэн байна. Ингээд намрын сүүл сарын гурванд чандарласан цогцсыг баруун тал залж Зууд хүрч очоод дөчин есөн хоног дуустал Далай ламаар ерөөл авахуулж буяныг өрнүүлжээ. Дөчин есөн хоног дуусаад чандарласан цогцыг Будалан уулын өмнөх Баясгалангийн ой хэмээх газар залж Далай ламд үзүүлсэнд гараар барьж үзээд гал нь ихэджээ гэж айлдсан гэнэлээ. Түүнээсээ шавь нар нь Төвдийн олон хийдэд зэд, цав, Манз тэргүүтнийг өргөж, улмаар Дашлхүмбэ хийдэд очиж зэд, манз барьж ерөөл аилтгав. Зууд шавь нар нь буцаж ирээд Зая бандидын хойшдын төрөл, номт үйлюу болохыг айлтгасанд Далай лам буянд нь зориулж амьтны амь аврах, гуйранчид өглөг өгөх тэргүүтнийг үйлд хэмээн зарлиг буулгажээ.

Friday, January 16, 2009

Өнөөдөр ,Маргааш, Нөгөөдөрийн тодорхойлолт

Маргаашийг биш өнөөдөрийг бодож амьдар
Цагийг үр дүнтэй ашиглах хэрэгтэй.


Өнөөдрийг мартаж болохгүй ,яагаад гэвэл тэр
МАРГААШИЙН БАГШ
Өнөөдөр шиг хол юмгүй ,яагаад гэвэл тэр үргэлж ирэхгүй удна,
Маргааш шиг ойрхон юм байхгүй,яагаад гэвэл тэр ирж явна,
Маргаашаа танья гэвэл
Өнөөдрөө сайн шинжигтүн


Хол байна даа нөгөөдөр гэтэл хойшлүүлах аргагүй тэрэнтэй учирна,
Надад маргааш ,нөгөөдөр хоёулаа л байдаг байхгүй юу
Яагаад гэвэл миний гэсэн үнэт зүйл бол өчигдөр байгаа юм.

Харин маргааш нөгөөдөр хоёрыг өчигдөр шиг болгож болохгүй л байхгүй юу
Хүн өөрөө өөртөө зөв байгаад шударга байх юм бол цэнгэлийн манлай тэр ээ

миний мөрөөдөл үнэ нь 23000000 сая доллар

тансаг